
эеш 2023
Quiz by Tsetsgee v
Feel free to use or edit a copy
includes Teacher and Student dashboards
Measure skillsfrom any curriculum
Tag the questions with any skills you have. Your dashboard will track each student's mastery of each skill.
- edit the questions
- save a copy for later
- start a class game
- automatically assign follow-up activities based on students’ scores
- assign as homework
- share a link with colleagues
- print as a bubble sheet
- Q1
.................. гэдэг нь тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцоо.
Нийгмийн давхраажилт
Нийгмийн давхраа
Тэгш бус байдал
30s - Q2
Дараах ойлголтоос аль нь бурангүй үзлийг тодорхойлсон байна вэ?
Нэг бүлгийнхний зүгээс нөгөө бүлгээ тодорхойлдог үзэл бодол, хандлага
Нэг бүлэгт давуу боломж олгосон атлаа нөгөөгийнх нь боломжийг хаах үйлдэл
Хүний нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийг тодорхойлж байдаг
30s - Q3
Аль нь зөрчилдөөний онолын үзэл баримтлалд хамаарах вэ?
Ажил мэргэжлийн нэр хүнд нь хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог.
Нийгмийн зөрчил нь ангийн ялгаанаас гадна шашин, үзэл суртлаас хамаардаг.
Ангийн ялгарлыг өмчийн гэхээсээ эрх мэдлийн ялгаатай түлхүү холбон үздэг.
30s - Q4
Монголын социализмын үеийн нийгмийн давхраажилтын сэхээтний бүтцэд аль нь хамаарах вэ?
Нийтийн ба хоршооллын өмчлөлөөрөө ялгаатай
Босоо шатлалын дагуу эрх мэдэл, орлогын ялгаатай
Тээврийн, үйлчилгээний, аж үйлдвэрийн салбартай
30s - Q5
2020-2023 оны “Зам тээврийн ослын бүртгэл” гэсэн баримт бичгээс хүүхдийн зам тээвэрт өртсөн хэсгийг сонгон, тус онуудын давтамж хоорондын хамаарлыг статистик шинжилгээ ашиглан шинжилсэн гэж үзвэл судалгааны аль арга вэ?
Тоон судалгаа
Туршилтын арга
Контент анализ
30s - Q6
Бүтэц-чиг үүргийн онолыг нийгмийн судалгааны үүднээс тайлбарласныг олоорой.
Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, тэдгээр хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж, ойлгох явдал гэж үзнэ
Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах объектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар нийгмийн бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна
Эрх мэдэлтэй хийгээд эрх мэдэл багатай хүмүүсийн харилцааны цаана оршин буй нийгмийн бодит байдлыг илрүүлэн өөрчлөх, сайжруулах боломжийг хайхаар нийгмийн судалгааг хийдэг гэж үздэг
30s - Q7
Нийгмийн судалгааны асуулгын арга нь 5 хэсэгтэй. Үүнээс удиртгал хэсэгт хамаарах өгөгдөл аль нь вэ?
Судалгаанд оролцогчдын холбоо барих утас, хаягийн талаар мэдээлэл байна
Хувь хүний нийгмийн байр суурийг тодорхойлох асуултууд байна
Судалгааны таамаглал, мэдээлэлд шаардлагатай туслах асуултууд байна
30s - Q8
Нийслэлийн өрхийг судлах бол УБ хотын бүх өрх хамаарна гэх ойлголтыг аль нэр томъёонд хамаарах вэ?
Дүн шинжилгээний нэгж
Эх олонлог
Нэлэнхүй судалгаа
30s - Q9
Уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэм болон өөрчлөгдөхийг.................................. гэнэ.
Нийгмийн хувьсал
Нийгмийн хувьсгал
Нийгмийн шинэчлэл
30s - Q10
Нийгмийн өөрчлөлтийг нэг л хүчин зүйлээр тайлбарлах нь учир дутагдалтай, учир нь нийгэм өөрчлөгдөхөд эдийн засгийн адил төр, арми, шашин чухал үүрэг гүйцэтгэдэг” гэдэг нь хэний үзэл баримтлал вэ?
Г. Ленский, Ж. Ленский
М. Вебер
К. Маркс
30s - Q11
Тодорхой бүлгийн гишүүдэд байдаг үнэт зүйлс, тэдгээрийг дагаж мөрддөг хэм хэмжээ болон материаллаг баялгийг багтаадаг цогц ойлголтыг соёл гэнэ” гэж үзсэн нь хэний үзэл баримтлал вэ?
А.Гидденс
Э.Тайлор
Р.Бенедикт
30s - Q12
4 жил тутамд Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгоно гэж заасан нь аль хууль вэ?
Монгол хэлний тухай хууль
Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хууль
Монгол улсын Соёлын тухай хууль
30s - Q13
“Дэлхийн бүх улс орнууд он солигдох мөчийг өөрийн үндэстний зан үйл, итгэл үнэмшил, ёс заншлын онцлогоор угтан хуучин оноо үдэж, шинэ оноо угтдаг” гэсэн нь соёлын аль ойлголтод хамаарах вэ?
Түгээмэл шинж
Үндэсний
Нэгдмэл шинж
30s - Q14
Соёлын өвийн ангиллыг илэрхийлж байгаа хэсгийг сонгоорой.
Морин хуур, балет, нийтийн дуу нь тус бүр соёлын ардын, нийтийн, сонгодог гэсэн ангилалд хамаарна.
Хадны зураг, археологийн дурсгал, морин хуур, уртын дуу, бие биелгээ нь биет ба биет бус соёлд хамаарна.
Соёл нь хүй нэгдлийн, эртний, шинэ үеийн гэх мэт түүхэн цаг хугацааны хувьд ялгаатай оршдог.
30s - Q15
“Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг соёлын үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломж, нийгэм, эдийн засгийн үр ашгийг харгалзан үзэж тодорхой хүрээнд хэрэгжүүлэхээр заасан байдаг. Үүнд хамаарах хүрээг ялгана уу.
Кино урлаг
Уламжлалт анагаах ухаан
Техник технологи
30s